Зөвлөгөө

Арьс, хуйх, үсний өдөр тутмын арчилгааны дараалал, зөвлөмж болон түгээмэл асуултын хариулт.
Арьс арчилгаа

Оройн арчилгаа
Bubble Cleanser
Будагтай нүүрэн дээрээ түрхэнэ. Хөөсөрч, хөөс нь буусны дараа усаар угаана.
Peeling Gel
Хуурай нүүрэн дээрээ түрхэж, 2–3 секунд зөөлөн үрж гуужуулна.
Serum
Нүүрэндээ түрхэнэ.
Ампул
Ампулаа цацаж, нүүрээ массажлана.
Calming Cream
Түрхээд унтана.
Өглөөний арчилгаа
Нүүр угаах
Нүүрээ угаана.
Serum
Нүүрэндээ түрхэнэ.
Sun Cream
Нарны хамгаалалтын тос түрхэнэ.
BB Cream
Түрхэнэ.
Mist эсвэл ампул
Өдрийн турш цацна.
Хуйх, үс арчилгаа

Shampoo
Хуйхаа сайтар хөөсрүүлж, 1–2 минут угаана.
Үсний маск
Долоо хоногт 2–3 удаа
Хуйхандаа түрхээд массажлаж, 10 минут байлгаад усаар сайтар зайлж угаана.
Treatment
Угаалга дууссаны дараа үснийхээ усыг шавхаж арчаад, үсний үзүүрт түрхэнэ.
Үсний тоник
Зөвхөн хуйхандаа түрхэнэ. Хуйхны температурыг бууруулж, сэрүүн, сэргэг мэдрэмж төрүүлнэ. Өдрийн турш бага хэмжээгээр түрхэж болно.
Үсний эссенс
Үсээ хатаахын өмнө болон бүрэн хатсаны дараа үсний үзүүрт цацаж түрхэнэ. Өдөржин сайхан үнэртэхээс гадна үсэнд уургийн бүрхүүл үүсгэж, тэжээлээр хангана.
Хуйхны аппарат
Ампулаа хуйхандаа түрхсэний дараа аппаратын улаан гэрлээр үсээ самнаж байгаа мэт 5–10 минут массажлана. Улаан гэрэл үсний булцууг тэлж, ампулыг шингээхэд тусална. Үүний дараа цэнхэр гэрлээр 5–10 минут массажлана. Цэнхэр гэрэл нээгдсэн үсний булцууг хаадаг.
Ерөнхий зөвлөмж
Мэдрэг арьс — эхлээд туршиж үзээрэй
Шинэ бүтээгдэхүүнийг анх удаа хэрэглэхийн өмнө гарын дотор талд 24 цагийн турш түрхэж, харшлын шинж илрээгүй эсэхийг шалгасны дараа нүүрэндээ хэрэглэнэ үү.
Нарны хамгаалалтыг бүү орхи
Гэрт байсан ч гэсэн өдөр бүр өглөөний арчилгаагаа SPF-тэй бүтээгдэхүүнээр өндөрлөнө үү.
Түгээмэл асуултууд
Бүтээгдэхүүнээ хэрхэн зөв дарааллаар хэрэглэх вэ?
Ерөнхийдөө цэвэрлэгч → тоник → сийвэн → тос → нар хамгаалагч дарааллаар хэрэглэхийг зөвлөнө. Багц авсан бол дотор нь хэрэглэх дараалал заасан байдаг.
Бүтээгдэхүүн нээснээс хойш хэр удаан хадгалж болох вэ?
Бүтээгдэхүүн бүрийн сав дээр PAO (Period After Opening) тэмдэглэгээ байдаг бөгөөд ихэвчлэн 6–12 сар байна. Дэлгэрэнгүйг бүтээгдэхүүний хуудаснаас харна уу.
Хүргэлт хэдэн хоногт хийгдэх вэ?
Улаанбаатар хотод — Шуурхай хүргэлт: 1–3 цагт, 7,000–10,000₮. Орон нутагт 4–7 ажлын өдөрт хүргэнэ.
Зээлээр авах боломжтой юу?
Тийм. Storepay, Sono-оор хүүгүй хувааж төлөх боломжтой.
Бүтээгдэхүүн органик, дерматологийн шалгагдсан гэдгийг яаж мэдэх вэ?
Манай бүх бүтээгдэхүүн 100% органик найрлагатай бөгөөд дерматологийн шалгалт хийлгэсэн болно. Сав баглаа болон бүтээгдэхүүний хуудсан дээр гэрчилгээний мэдээллийг тавьсан байдаг.

